Цагаан сар - эмээ өвөөгийн төрсөн өдөр?

February 11, 2010
Аамка (5 настай):
Цагаан сарын баяр дөхөхөд үүнийг өөрийнхөөрөө ойлгосон Аамка:
"Удахгүй эмээ өвөөгийн төрсөн өдөр боллоо" гэж хөөрцөглөжээ.

Жавхлан (5 настай):
Өдөржин гал тогоонд хоол унд бэлтгэж өнждөг эмээгээ хараад Жавхлан:
"Эмээ, гал тогоо таны гэр юмуу? Би танд Ертөнцийн Эзэнээс том байшин гуйж өгье" гэлээ.
 

Есүс Санта Клаусаас хавьгүй дээр!

December 2, 2009
Санта Клаус хойд туйлд амьдардаг
    ЕСҮС хаа сайгүй байдаг.
Санта Клаус чаргаар явдаг.
ЕСҮС салхи хөлөглөж, усан дээр явдаг.
Санта жилд ганцхан удаа ирдэг.
    ЕСҮС үргэлж бидний хажууд туслахад бэлэн.
Санта оймсыг чинь амттанаар дүүргэдэг.
ЕСҮС чиний бүх хэрэгцээг хангадаг.
Санта танай гэрийн яндангаар урилгагүй орж ирдэг.
    ЕСҮС гэрийн чинь үүдийг тогшин зогсдог.
Тэгээд зүрх сэтгэлд чинь ордог.
Санта чамайг өвөд дээрээ суулгадаг.
    ЕСҮС чамайг энгэртээ тэвэрдэг.
Санта чиний нэрийг мэддэггүй. Түүний хэлдэг ганц үг нь: “Сайн уу, бяцхан охин/хүү минь, чамайг хэн гэдэг вэ?”
    ЕСҮС биднээс өмнө нэрийг маань мэддэг. Үүгээр ч барахгүй, гэрийн маань хаягийг хүртэл Тэр мэднэ. Тэр бидний өнгөрсөн, ирээдүйг, тэр ч байтугай толгойд маань хичнээн үс байдгийг мэднэ.

“Чи уйлахгүй байсан нь дээр” гэж Санта хэлдэг.
    “Би чамайг анхаарч халамжлах учраах санаа зовж буй бүхнээ надад даатга” гэж ЕСҮС хэлдэг.
Сантагийн бяцхан туслагч нар тоглоом урладаг.
    ЕСҮС шинэ амьдралыг өгдөг, шархалсан сэтгэлийг эдгээдэг, сарниж бутарсан гэр бүлийг эвлүүлж, бидэнд зориулж ер бусын улсад шилтгээн барьдаг.
Санта чамайг инээлгэдэг бол
    ЕСҮС хүч чадал хайрлагч баяр хөөрийг чамд өгдөг.
Санта ёлкны чинь модон доор бэлэг тавьдаг бол,
    ЕСҮС Өөрөө бидний бэлэг болж, модон дээр амьсгаа хураасан.

Зүйрлэх юм нэгээхэн ч үгүй нь тов тодорхой.
Христмас баяр ХЭНий тухай болохыг бид санах хэрэгтэй.
Христмас баяраар бид Есүсийг байранд нь буцааж тавих хэрэгтэй.
Энэ баярын утга учир нь Есүс юм шүү дээ.

Тийм ээ, Есүс Санта Клаусаас хавьгүй илүү дээр ээ!
 

Холбочихсон гуйлт

June 1, 2009


Ач охин нь цагаан толгой үсгүүдийг ихэд биширсэн байдлаар давтан хэлж буйг өвөө нь сонсоод: “Чи юу хийгээд байгаа юм бэ?” гэж асуухад “Гуйлтаа хийж байна. Би өнөө орой яг зөв үгнүүдийг бодож чадахгүй байгаа болохоор зүгээр л бүх үсгүүдийг хэлж байгаа юм. Ертөнцийн Эзэн миний юу бодож байгааг мэддэг юм чинь тэр үсгүүдийг нийлүүлээд холбочихно” гэж бяцхан охин тайлбарлажээ.
 

Адамын хувцас

June 1, 2009


Бяцхан хүү гайхан бахадсаар хуучны, маш том Библийн хуучирсан хуудсуудыг эргүүлнэ. Гэтэл завсраас нь нэг юм унахад хүү түүнийг аваад нүдэндээ ойртуулж үзэв. Энэ бол хуудасны завсар хавчуулсан хатсан навч байлаа. Хүү: “Ээж ээ, миний олсон зүйлийг хар даа” гэхэд ээж нь: “Хонгор минь, чи наанаа юу олоов?” гэж асуув. Хүү гайхаж бахархсан дуугаар: “Адамын хувцсыг!” гэжээ.
 

Есүс машинаар яваагүй...

June 1, 2009

Дөнгөж жолооны үнэмлэх авсан залуу хүү сүмийн ажилтан аавтайгаа машин хэрэглэх талаар ярилцахыг хүсчээ. Аав нь түүнд: “Хоёулаа нэг юм тохиролцъё. Чи сурлагын дүнгээ ахиулж, Библи судалж, үсээ богиносгох юм бол энэ талаар ярья” гэжээ. Сарын дараа хүү аав дээрээ ирээд машин хэрэглэх тухай дахин ярилцахыг хүсчээ. Аав нь. “Хүү минь, би үнэхээр чамаар бахархаж байна. Чи дүнгээ ахиулсан байна. Библиэ хичээнгүй сайн судалсан байна. Гэвч чи үсээ л тайруулаагүй байна даа!” гэв.

Хүү: “Аав аа, би тэр талаар бодсоон. Та мэднэ шүү дээ, Шимсон урт үстэй байсан, Мөшэх урт үстэй байсан, Нуах урт үстэй байсан тэр ч байтугай Есүс хүртэл урт үстэй байсан шүү дээ...” гэхэд аав нь: “Тийм шүү, гэхдээ тэд хаа явсан газартаа явган алхдаг байсан биз дээ” гэжээ.

 

Болсон явдал

May 28, 2009
Уулархаг нутгийн нэгэн бизнесмен нам дор газарт орших нэгэн хот руу ажлаар явжээ. Тэгээд тэнд очингуутаа эхнэртээ и-мэйл бичихдээ андуураад өөр хаягаар явуулжээ. Гэтэл түүний и-мэйл пастор нөхөр нь саяхан нас барсан эхнэрт очиж таарчээ. Сайхь эхнэр уг и-мэйлийг харангуутаа ухаан алджээ. Сэхээ орсныхоо дараа сайхь эмэгтэй ихэд сандран өнөөх и-мэйлийг охиндоо уншуулжээ. Тэр и-мэйлд ийн бичсэн байв. “Саадгүй явж хүрлээ. Гэвч доор энд аймшигтай халуун байна.”
 

Хэдхэн үг...

April 14, 2009

Сургуулийн гадаа гурван хөвгүүн өөр өөрсдийнхөө аавыг магтан гайхуулж гарав.
Эхний хөвгүүн:
-Манай аав цаасан дээр хэдхэн үг сараачаад л түүнийгээ шүлэг гэж нэрлээд 50$ авдаг гэв.
Хоёрдахь хөвгүүн:
-Наадахь чинь юу биш ээ. Манай аав цаасан дээр хэдхэн үг сараачсныгаа дуу гэж нэрлэхэд хүмүүс 100$ өгдөг гэв.
Гэтэл гурав дахь хөвгүүн:
-Та хоёрын ярьсан юу ч биш. Манай аав цаасан дээр сараачсан хэдхэн үгээ сургаал гэдэг. Тэгээд бүх мөнгийг нь цуглуулахад 8 хүн хэрэг болдог юм даа гэжээ.
 

Mашины хаалга түгжигдсэн нь

April 14, 2009
Нэгэн эмэгтэй халуурч өвдсөн охиндоо эм авахаар эмийн сан оржээ. Тэгээд буцаж машиндаа суух гэтэл машин дотроо түлхүүрээ мартаж бууснаа мэджээ.
Тэгээд тэр Ертөнцийн Эзэнээс туслах хүн ирүүлэхийг гуйв. Төдөлгүй нэг хүн ирж түүнд тусалж, минут ч хүрэхгүй хугацаанд машин нь онгойлгож өгөхөд өнөөх эмэгтэй баярлаж:
-Танд маш их баярлалаа! Та тун сайн хүн юмаа гэв.
Өнөөх эр:
-Хатагтай, би сайн хүн биш ээ. Би дөнгөж өнөөдөр шоронгоос гарлаа л даа. Машин хулгайлаад шоронд орсон юм. Шоронгоос гараад цаг хэртэй л болж байна.
Гэтэл өнөөх эмэгтэй мань эрийг тэврэн чангаар уйлж:
-Өө, Их Эзэн минь! Танд баярлалаа! Та над руу бүр мэргэжлийн хүн явуулсан байна шүү дээ гэжээ... 
 

Амьтанд энэрэнгүй хандах нь

March 3, 2009
Нэгэн сүмийн ажилтан хүүхдийн хичээл дээр ан амьтдад энэрэнгүй хандах тухай ярьжээ.
Тэгээд: “Нэг муу хүн муурын сүүлийг тасдаж байгааг та нар харчихлаа гэж бодъё. Тэгвэл түүнийг ийм айхтар буруу юм хийснийх нь төлөө та нар Библийн ямар ишлэлийг түүнд хэлэх вэ?” гэж түүнийг асуухад нэг хүүхэд “Ямар ч хүн Ертөнцийн Эзэний нийлүүлсэн юмыг салгаж болохгүй гэдгийг би түүнд хэлнэ” гэжээ.
 

Валентины өдрийн зүүд

March 3, 2009
Нэг эмэгтэй өглөө сэрээд нөхөртөө: “Урьд шөнө би чамайг Валентины өдрөөр надад маш гоёмсог хүзүүний зүүлт өгч байна гэж зүүдэллээ. Энэ ямар учиртай юм бол? гэж асуужээ.
Нөхөр нь: “Чи өнөө орой үүнийг мэдэх болно” гэжээ.
Орой нөхөр нь гэртээ ирэхдээ эхнэртээ бяцхан боодолтой бэлэг өгчээ. Баярлаж догдолсон эхнэр нь боодлыг нээтэл дотор нь “Зүүдний учрыг тайлахуй” нэртэй ном байв.
 
 
Make a Free Website with Yola.